ТӨРИЙН БАЙГУУЛАЛД УЛС ТӨРИЙН СОНИРХЛЫН ТЭНЦВЭРИЙГ ХАДДГАЛАХ ЗАРИМ МЕХАНИЗМ
Эхний бүлэгт бид төрийн байгуулалд улс төрйин сонирхлын тэнцвэр тусдаг хэмээн Британи, Германы төрийн байгуулалтын хөгжлийн түүхээс харж дүгнэсэн билээ.
Хэрэв тийм бол тэр улс төрийн сонирхлыг нь төрийн байгууллын түвшинд ямар механизмаар тусгаж тэнцвэржүүлдэг вэ гэх сонирхолтой асуулт ургаж байна. Эл асуултад хариулахад энэ бүлэг бүхэлдээ чиглэх юм. Улс төрийн сонирхлыг эрх мэдэл хуваарилах зарчмын хүрээнд хэрхэн тэнцүүлдэг вэ гэдэгт ч бас хариулт хайн бэдэрсэн.
Үүнд хариулахад, ялангуяа парламентын засаглалтай улсад авч хэлбэл тун ярвигтай байх аж. Хийсвэрлэж үзвэл, дараахь хоёр логик боломж байх нь гарцаагүй юм. Үүнд:
1. парламентын засаглалын үед (гэсэн нөхцөлд)
2. эрх мэдэл хуваарилах онолыг
а. Хэрэглэнэ
б. Хэрэглэхгүй
Гадаад олон улсын үндсэн хуулийг сөхөж үзвэл, дээрх хоёр боломжоор тодорхойлогдох үндсэндээ хоёр төрлийн хандлага байгаа нь ажиглагдаж байх агаад үүнийг эрх зүйчид бус, харин харьцуулсан улс төр судлаач нар тэмдэглэсэн байдаг.
Төр бол өөрөө улс төрийн субьект мөн. Чухамдаа эртний сэтгэгчдийн үед төр, улс төр хоёр “полис” хэмээх нэг үгээр тэмдэглэгдэж байлаа. Хожим Ромын сэтгэгчид төр, улс төр, хууль эрх зүй зэргийг ялгаж нэрлэж эхэлсэн байдаг.
Чухамдаа нэгэн цогц үзэл санаанаас урган гарсан тул төр ч тэр, эрх зүй ч тэр улс төрийн мөн чанартай юм. Үүнийг ялангуяа, Ленин тэргүүтэй Марксистууд чухалчлан тэмдэглэж, тэдгээрийн нэгдмэл байдлыг хангах хэрэгтэй гэжээ. Нөгөө талаас, төр улс төр, эрх зүй гурвыг салгаж хөгжүүлэх гэсэн оролдлогуудыг либерал чиглэлийн онолууд хүчтэй тавьж байлаа.
Онолын эдгээр зөрчлөөс төвлөрсөн төрийн болон эрх зүйт төрийн хоёр сөргүү олон гарчээ.
Төвлөрсөн төрийн бидний сайн мэдэх онол бол ленинист сургааль бөгөөд ардчилсан төвлөрлийн тухай номлоно. Гэтэл капиталист гэгдэх нөгөө ертөнцөд, мөн л ардчилсан төвлөрлийн тухай сургааль эрчимтэй хөгжиж байлаа. Харин манайд энэ тухай төдий л судлаагүй юм. Түүний практик биелэл бо Их Британи дахь Вестминстерийн систем байна.
Харин эрх мэдэл хуваарилах зарчимд тулгуурласан эрх зүйт төрийн тухай онол нь төрийн эрх мэдлийг төрийн (нийгмийн) субьектүүдэд хуваан эдлүүлж, сарниулах замаар иргэдийн эрх чөлөөг хангаж, төр иргэн хоёр тэгш эрхтэй харилцахыг эрхэм болгодог.
Энэ хоёр онолын бас нэгэн ялгаа н эл бүлэгт өгүүлэх гэж буй улс төрийн сонирхлыг төрийн байгуулалд тусгах асуудал мөн.
Вестминстерийн системд төрийн үйл ажиллагааны мөн чанар бол улс төрийн бодлого гэдгийг хүлээн зөвшөөрч, сонгуульд ялсан нам төрийн бүх эрхийг, тухайлан, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг дангаараа үнэмлэхүй эдлэж байдаг. Үүний эсрэгээр, эрх зүйт төрийн номлолд эрх мэдэл хуваарилах зарчим, эл зарчмын дагуу байгуулагдах төрийн тогтолцоонд улс төрийн тэмцлийг хязгаарлан тогтоох гэсэн оролдлого хийдэг байна. (Энэ номлолыг Боннын систем хэмээн эл ажлын хүрээнд судлаач томьёолон нэрлэсэн болно.)
Хоёр баримтлалын ялгаатай талыг дэлгэн үзүүлэхийн тулд энэ дэд бүлгийг дотор нь дэс бүлэгт хувааж үзлээ.
- Нэгдүгээр дэс бүлэгт бид Вестминстерийн систем, түүний мөн чанарыг, Британийн нийгэм эдийн засгийн системд нь авч үзэх блно.
Хоёрдугаар дэс бүлэгт бид Боннын систем буюу эрх мэдэл хуваарилах зарчмын хүрээнд ялангуяа парламентын засаглалын үед, улс төрийн сонирхлыг тэнцвэржүүлсэн, эрх мэдэл хоорондын бие даасан байдлыг хангах, байгуулалтын механизмыг дэлгэрэнгүй үзэх болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Таны номыг урьд шөнө уншлаа ямар агуулгатайг нь мэдэлгүй гэнэтхэн унших санаа төрөөд эхний хуудсыг уншаад цааш уншаад байтал нэг мэдсэн өглөө болжээ.Таны бүтээл миний уншсан номноос хамгийн шилдэг нь болжээ гэж хэлэхгүй байх арга алга. Би таны номыг уншаад ихийг ойлгож мэдэж авлаа, түүгээр барахгүй би их баярлаж байна. Надад төрсөн ганц эмзэглэл бол би энэ номыг уншихгүй хаагуур явж байсан юм бол гэх бодол байлаа. Энэ их мэдлэгээ түгээсэн танд машид баярлаж байна. Танд хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсье. Таныг хүндэтгэсэн: Т.Нандинцэцэг
Post a Comment